Эрдэс бүтээгдэхүүний экспорт буурч байна

2015 оны 11 сарын 19

Энэ онд Монгол Улс 3.9 тэрбум ам.долларын экспорт хийснээс 3 тэрбум 81.3 сая ам.доллар нь эрдэс бүтээгдэхүүн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 700.6 сая ам.доллараар буурсан байна. Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс нүүрсний экспорт хамгийн их хэмжээгээр буюу 2014 оны эхний 10 сартай харьцуулахад 22 хувиар буурчээ. Өнгөрсөн онд эхний 10 сарын байдлаар 14.8 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ жил 11.5 сая тонн болж буурсан байна. Үнийн дүнгээр нь тооцвол 683.8 сая ам.доллараас 468.4 сая ам.доллар хүртлээ буурчээ. Эхний 10 сарын байдлаар нүүрс, төмрийн хүдэр, цайрын экспорт өмнөх оноос буурсан бол зэсийн баяжмал 10 хувиар, боловсруулаагүй газрын тос 15.9 хувиар, алтны экспорт 19.5 хувиар тус тус өсчээ. Биет хэмжээгээр зэсийн экспорт өссөн хэдий ч үнийн дүнгээр өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурч, 1.8 тэрбум ам.долларын зэсийн баяжмал гадагш гаргасан байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна