Украин 600 сая ам.долларын хохирол амсана

2015 оны 11 сарын 19

Украины ерөнхий сайд Арсений Яценюк

 

Украин болон Европын холбооны чөлөөт худалдааны бүсийг ирэх 2016 оны нэгдүгээр сарын 1-нд нээхээр болсныг ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгдсэн билээ. Гэвч энэ бүсийг нээснээр ОХУ-ын хүнсний бүтээгдэхүүний худалдааны хориг хэрэгжиж эхлэхийг Украины ерөнхий сайд Арсений Яценюк санууллаа. ОХУ нь ирэх нэгдүгээр сарын 1-нээс Украины хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавихаар “сүрдүүлж” байгаа аж. Энэ хоригоос үүдэн Украин ирэх 2016 онд 600 сая ам.долларын алдагдал хүлээх гэнэ. 

 

ОХУ нь Украиныг Европын холбооны чөлөөт худалдааны гэрээнд нэгдэхийг эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн Украины зөрчил мөргөлдөөнөөс үүдээд Европын холбоо болон ОХУ нь харилцан нэгнийхээ эсрэг хориг тавьсан байгаа юм. ОХУ нь Барууны орнуудаас ирэх зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортод  хориг тавиад нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Харин Европын холбоо өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын эсрэг тавьсан хоригоо сунгаж байгааг мэдэгдсэн юм. Мөн Украины засгийн газраас Оросын 90 компани, 400 хүний эсрэг хориг тавьсан байгаа аж.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна