Алсын зайн нисэх хүчний онгоцнууд дахин цохилт хийв

2015 оны 11 сарын 19

Ту-22М3

Фото: Министерство обороны РФ / РИА Новости

 

Оросын Алсын нислэгийн онгоцнууд Сири дэх террористуудын байрлалд хэд хэдэн довтолгоон хийсэн тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Оператив удирдлагын газрын дарга хурандаа генерал Андрей Картаполов мэдээлэв.

 

Ракка ба Дэйр-эз-Зор мужуудад Ту-22М3 бөмбөгдөгч онгоцнуудын эскадриль зургаан байгууламжийг бөмбөгдөж, өөр зургаан байг стратегийн бөмбөгдөгч Ту-160 онгоцнууд Оросын нутгаас далавчит пуужингаар бууджээ.

 

“Оросын холбооны нутгаас 09:00-09:10 цагийн хооронд Ту-160 онгоцнууд 12 пуужингаар Алеппо, Идлиб  муж дахь террористуудын байрлалд цохилт хийлээ" гэж”Картаполов тодруулав. Агаарын довтолгооноор гурван командын байр, хоёр агуулах, нэг хээрийн лагерийг устгажээ.

 

Өдрийн хоёрдугаар хагаст Ту-22М3 онгоцнууд, террористуудын зэвсэгийн агуулах, дайчдыг бэлтгэх бааз, тэсрэх төхөөрөмжийн үйлдвэрийг устгасан байна. Сирид байрлаж байгаа Оросын нисэх бүлэглэл 18-ны өдөр 59 байлдааны нислэгээр 149 байд довтолжээ. Энэ өдөр нийтдээ зуун нислэгийг төлөвлөсөн байна.

 

Сүүлийн өдрүүдэд Сирийн нефтийг Ирак руу зөөж байсан 500 шатахуун тээвэрлэгч машинуудыг устгажээ.

 

 

Энэ видео дээр терроистуудын хяналтын нефть боловсруулах үйлдвэрийн бөмбөгдөж байгаа зураг буужээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна