Хятадууд хамгийн зальтай бөгөөд худалч

2015 оны 11 сарын 19

Британийн эдийн засагч Дэвид Хью-Жонс  нэгэн судалгааг явуулсны  үр дүнд мөнгөний  төлөө хамгийн худалч, хуурмаг хүн нь Хятад ба Энэтхэг хүмүүс гэж тогтоожээ.

Фото: Wu Kaixiang/ Global Look

Хью-Жонс хоёр туршилтдаа 15 улсын 1500 хүнийг хамруулсан байна.

Эхний  туршилтаар зоосны хоёр талаар таалгах явдал байв. Зоос ар талаараа унасан бол 5 ам.доллар, нүүрэн талаараа унасан бол гурван ам.доллар төлөн хүмүүсийг хамруулжээ. Хоёр дахь туршилт нь хөгжимд зориулсан тааврууд байсан байна. “Леди Гагагийн жинхэнэ нэр хэн бэ?” гэх мэтийн. Нэг асуултад буруу хариулбал хууралт, гуравт нь буруу байсан бол худалч гэсэн үнэлгээтэй байжээ.

Зоосны хоёр талаар таахад англичууд хамгийн шударга байв. Тэдний 3,6 хувь нь хуурахаар оролджээ. Дарааллаад япончууд, солонгосчууд, энэтхэгчүүд бичигдлээ. Бусад үндэстнүүдийн дундаас хамгийн зальтай гэгдэх грекчууд шударгачуудын дунд орсон байна. Хоёр дахь туршилтаар нь хамгийн их хуурдаг хүмүүс туркууд болов. Дараалаад хятадууд, энэтхэгчүүд оржээ. Энд Британичууд хамгийн шударга гэж гарсан байна.

Хью-Жонсийн хэлснээр Өмнөд Солонгос, Японы  хүмүүсийн үнэлгээний зөрөө нь зоосоор тааж тоглох нь мөрийтэй тоглоомд азиуд дуртай гэдгийн баталгаа болсонгүй.

Судалгаа хоёр чухал үзүүлэлтийг харууллаа. Нэгдүгээрт нэг улсын иргэн өөр орны иргэний үнэнч шударгыг хэлж чаддаггүй. Грекчүүдийн тухай тогтсон төсөөлөл худлаа болж таарав. Ихэнх орнуудын хүмүүс өөрсдийнхнийхээ үнэлгээг буулгаж, бусад орнуудын талаар дээгүүр дүгнэлтийг гаргажээ. Хоёрдугаарт, худал байх нь ядууралтай холбоотой гэдэг нь өнөөгийн эдийн засгийн байдалтай харилцан холбоогүй байна

Ямар нэгэн оронд хүн шударга байх нь орлогоос нь хамааралтай гэсэн онолыг батлахын тулд иймэрхүү судалгааг тавиад онуудаас эхлэн явуулах болжээ. Ядуу орнуудын хүмүүс хүнийг хуурах нь их байдаг гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна