Оксфордын толь бичгийн оны үг тодров

2015 оны 11 сарын 19

Оксфордын толь бичиг энэ жилийн үгээр Смайлийг сонгов. Гэхдээ үгийнх нь зургийн “Баярын нулимстай нүүр” нэр болжээ.

АНУ-д "Баярын нулимстай нүүр " илгээсэн смайлуудын 17 хувь, Их Британид 20 хувь байв. Үүний зэрэгцээ, 1997 оноос хэрэглэх болсон emoji үгний хэрэглээ гурав дахин нэмэгдлээ.

Энэ графикт смайликуудын 2014 ба 2015 оны алдаршилтын динамикийг харуулжээ.

Оны шинэ үгийн богино жагсаалтад ad blocker ("рекламыг хаах"), brexit (Их Британи Европын холбооноос гарахыг илэрхийлэх), dark web (Tor браузерт л нээлттэй интернетийн сегмент), fleek ("маш сайн, аятайхан эсвэл стилийн"), lumbersexual (ламберсексуал-метросексуалуудын маягаар хувцас стилиэ барьдаг эрэгтэй), refugee ("дүрвэгч"), sharing economy ("ерөнхий эдийн засаг"), they ("тэд") гэсэн үгнүүд багтлаа.

Өнгөрсөн жилд “оны үгээр” vape (цахилгаан тамхины утааг үлээх), 2013 онд-selfie, 2012 онд omnishambles ("бүрэн сүйрэл, манайхаар бол “будаа”) тодорчээ .

Оксфордын толь бичгийн албан ёсны сувагт смайликуудын бодит амьдрал дахь бичлэг тавигдсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна