УИХ-н гишүүн Ж.Батзандан намын бүлгийн даргаа огцруулах санал гаргажээ

2015 оны 11 сарын 19

 

Тэрээр намын бүлгийн шийдвэр,  тэр тусмаа Б.Гарамгайбаатарын шийдвэр миний шийдвэр хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Иймд миний бие Б.Гарамгайбаатар даргатай бүлэгт байх уу, үгүй юу гэдгээ бодож байна. Б.Гарамгайбаатар дарга  АН-ын бүлгээс намайг явахыг  удаа дараа шаардаж байгаа. Уг нь би түүнийг огцрохыг,  явах ёстой газар луугаа яваач,  идсэн ууснаа шалгуулаач гэж шаардаж байгаа. Б.Гарамгайбаатарын явах зам нь маш тодорхой, Тэр бүлгийн дарга биш “галын атаман” хийх ёстой хүн хэмээн Ж.Батзандан гишүүн хэллээ.

 

Эх сурвалж www.info.mn