Манай улсад химийн аюултай бодис ашиглах эрхтэй 600 орчим байгууллага байдаг. Харин сургуулийн химийн лабораторид аюултай бодис хадгалах хэмжээг нарийн тогтоосон аж. Гэтэл нийслэлийн 50 гаруй ерөнхий боловсролын сургуулийн химийн лабораторид хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 120 гаруй нэр төрлийн 300 кг химийн бодис хадгалагдаж байсныг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлж, устгалд оруулжээ.
Т.НОМИН