Электроник хөгжмийн клуб нээлтээ хийнэ

2015 оны 11 сарын 20

Улаанбаатарын залууст электроник хөгжмийн ертөнцөөр аялж, орчин үеийн хөгжмийн урсгалыг мэдрэх боломжийг олгох “Castle Club” өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Бээжин хотын номер нэг Underground клуб болох “Lantern Club”-д DJ хийдэг Билигүүдэй хэмээх залуу эх орондоо орчин үеийн хөгжмийн урсгалыг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд ийнхүү “Castle Club”-ээ нээж буй нь энэ юм.

Улаанбаатарын залууст орчин үеийн хөгжмийг мэдрүүлэх, “Castle Club”-ын нээлт өнөөдөр 20.00 цагт болох юм байна.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна