Эрдсийн үнэ буурч байна

2015 оны 11 сарын 20

Азийн наймаанд төмрийн хүдрийн үнэ нь Хятадын үйлдвэрлэлийн ашиг буурснаас болон үйлдвэрлэл нь хумигдана гэсэн болгоомжлолын улмаас доод хэмжээний үзүүлэлтийг харуулж байна гэж Bloomberg өчигдөр дамжуулжээ.

Үүний зэрэгцээ, Хятадын эрэлтийн бууралт Лондоны бирж дээр олон өнгөт металлын үнийг унагаж эхэллээ.

Далянийн түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн нэг тонны үнэ пүрэв гаригт 1,8 хувиар буун 331 юаниар ($51,89) зарагдсан нь эдгээр гэрээ анхлан бий болсон 2013 оны аравдугаар сараас хойших түүхэнд хамгийн доод үзүүлэлт байв. Сингапурын SGX AsiaClear бирж дээр ч хүдрийн үнэ бууж эхэлжээ.

Хятадын Циндао боомтоор дамждаг 62 хувийн төмрийн агууламжтай хүдрийн өдөр тутам тогтоогдож байдаг үнэ хоёр хувиар хямдран нэг тонн нь $45,44  доллар хүрсэн тухай Metal Bulletin мэдээлэв. Энэ нь долдугаар сарын 8-наас  хойших хамгийн  бага үнэ юм.

"Болд  үйлдвэрлэгч нарт хүнд цаг ирлээ. Тэдний зарим нь металл хайлуулалтаа хоёр дахин бууруулаад байна” гэж  Maike Futures Co. компанийн шинжээч Дан Мань ярьж байна.

Ирэх  жилд тус улсын болд хайлуулалт 23 сая тонноор буурч, 783 сая тонн болно гэж хятад шинжээчид дүгнэсэн байгаа.

Лондоны металлын бирж (LME) дээр зэс, цайрын үнэ 1,9% ,  0,8%-иар  доошилж, 2009 оноос хойших хамгийн доод үзүүлэлтэй байв. Никель 12 жилийн хугацааны доод төвшингөөр зарагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна