З.Зидан “Реал”-н ахлах дасгалжуулагчаар томилогджээ

2015 оны 11 сарын 20

Франц нэрт хөлбөмбөгчин, дэлхийн болон европийн аварга З.Зиданыг Испанийн Мадрид хотын “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар томилох шийдвэр гаргаснаа тус клубын ерөнхийлөгч Флорентино Перес мэдэгджээ.

Одоогийн ахлах дасгалжуулагч Раффаэль Бенитестэй байгуулсан гэрээ он гараад дуусмагц З.Зиданыг ахлах дасгалжуулагчаар авахаар манай клубын Удирдлагын зөвлөлөөс шийдвэр гаргасан юм. Хосе Гвардиола нь “Барселона” клубын нэрийн хуудас болж байгаа шиг З.Зидан “Реал” багийн нэрийн хуудас болно гэдэгт бид бүрэн итгэж байна.” гэж мөн өгүүлжээ.

Гэхдээ З.Зидан “2015-2016 оны тоглолтын улирал ид явагдаж байгаа үед биш, тоглолтын улирал дуусахаар зун шинэ ажилдаа ормоор байна.” гэсэн хариу хэлсэн учир Р.Бенитесийг ажлаа өгмөгц ахлах дасгалжуулагчийн үүргийг Виктор Фернандес түр гүйцэтгэх бололтой.

Аравдугаар сарын эхээр “Севилья” багтай тоглолт хийхийн өмнө тус багийн довтлогч К.Роналду ерөнхийлөгч Флорентино Перестэй уулзаж “Ийм ахлах дасгалжуулагчтай байвал бид ямар ч ялалт байгуулж чадахгүй байх.” гэсэн гомдол хэлж байжээ.

43 настай З.Зидан 2013 онд холбогдох сургалтыг дүүргэж зохих шалгалтуудыг өгч дасгалжуулагчийн тусгай зөвшөөрөл авсан ажээ. 2013 оны зун “Реал” клубээс дасгалжуулагч болох хүсэлтийг тавихад З.Зидан “Оффисийн ажил хиймээргүй байна.” гэсэн тайлбар хийж татгалзсан ч тус клубын спортын захирал болж залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад одоо тус клубын харьяа “Кастилья” багийн дасгалжуулагчаар ажиллаж байга аюм.

З.Зидан “Реал” клубт 2001-2006 онуудад зүтгэж байхдаа 155 гоол хийж байжээ. “Реал” багийн хөлбөмбөгчдийн жилийн дундаж цалин 10 сая евро ажээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна