Үүсмэл хогийн цэгүүдийг устгав

2015 оны 11 сарын 20

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах үзлэгийн үеэр Сүхбаатар дүүргийн хог тээврийн компаниуд үүсмэл хогийн цэгүүдийг устгасан талаар танилцуулав. Тус дүүргээс албан бус хогийн цэг устгах ажлыг хог тээврийн үйлчилгээний компаниудад хариуцуулан ажиллажээ.

Энэхүү ажлын хүрээнд “Алтан дорнын хүч“ компани Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 11 дүгээр сургуулийн урд байрлах үүсмэл хогийн цэгийг устгав. “Улаанбаатар шинэчлэл” компани 9 дүгээр хорооны дахин төлөвлөлтөд орсон хур хогийн цэгийг устгахаар ажиллаж байгаа юм. “Цүзүки Юмэ” компани 16 дугаар хорооны худгийн хогийн цэгийг бүрэн устгаж тохижилт хийсэн байна. “Сүхбаатар дэвшил” компани нь 2015 онд 5 үүсмэл хогийн цэгийг устгаж тохижилт хийжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна