Клубүүдийн ДАШТ-нд “Хасу-Мегастарс” баг оролцоно

2015 оны 11 сарын 20

Иран улсын Мазадаран хотод 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болох клубүүдийн ДАШТ-нд “Хас-Мегастарс” клубын чөлөөт бөхийн баг оролцоно.

Тэмцээнд нэгдүгээр байр эзлэсэн багийг 50, хоёрдугаар байр эзлэсэн багийг 30, гуравдугаар эзлэсэн багийг 20 мянга ам.доллараар урамшуулах юм байна.

Өнгөрсөн жил болсон нэрт дасгалжуулагч Н.Ганбаатарын нэрэмжит эрэгтэй шилдэг багуудын тэмцээнд багаараа нэгдүгээр байр эзлэсэн “Хасу-Мегастарс” клубын баг II дахь удаа болж байгаа клубүүдийн ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегастарс” компанийн захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, дасгалжуулагчаар “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч Д.Хишигдорж, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун явж байна.

57 кг-ын жинд спортын мастер Жамьянгийн Баярхүү, залуу бөх Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр, 65 кг-ын жинд спортын мастер Батсуурийн Наранболд, ОХУ-ын Москва хотын “ЦСКА” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Цырынов Баяраа, 70 кг-ын жинд спортын мастер Буянцогтын Цогтгэрэл, залуу бөх Болдхүүгийн Батсүх, 74 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат, 86 кг-ын жинд спортын мастер Баасанцогтын Өлзийсайхан, 97 кг-ын жинд смЭнхбаатарын Төгөлдөр, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Одгэрэл, залуу бөх Мөнхдурсгалын Төрбат нар барилдана.

Өнгөрсөн жил Иран улсын Жоубар хотод болсон клубүүдийн ДАШТ-нд 11 орны 15 баг өрсөлдсөнөөс манай улсаас оролцсон “Монголын армийн баг” ҮI байр эзэлж байжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна