Кенид 50 км урт замын түгжрэл үүсжээ

2015 оны 11 сарын 20

 

Кенийн нийслэл Найроби болон Момбаса хотыг холбосон автозам дээр 50 км урт үргэлжилсэн түгжрэл үүсжээ. 1500 гаруй автомашины түгжрэлийг зохицуулахаар Кенийн цагдаа нар ажиллаж байгаа аж. Аадар борооны дараах автозамын засварын ажлын улмаас ийм урт түгжрэл үүссэн байна. Түгжрэл Момбаса хотоос 80 км орчим зайтай газар үүссэн аж. Урт цуваа бүхий түгжрэлийн улмаас хүмүүс олон цаг автомашиндаа саатаж, өлсөж цангахад хүрчээ.

 

Найроби хотоос 500 орчим км зайтай орших Момбаса боомт хот нь Уганда, Өмнөд Судан, Руанда зэрэг далайд гарцгүй орнуудын хувьд гол чиглэл байдаг аж. Кенид автозамын сүлжээ муу хөгжсөн учраас түгжрэл, осол аваар гарах нь олон байдаг гэнэ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна