Цагаан ордонд халдахаар заналхийлэв

2015 оны 11 сарын 20

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл АНУ-ын Цагаан ордонд халдлага үйлдэхээр заналхийллээ. Интернетээр цацсан видео бичлэгт исламын хэт даврагчид Цагаан ордонд амиа золиослох эсвэл автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлэх халдлага үйлдэхээ амлажээ. Түүнчлэн Францад илүү олон халдлага үйлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Зургаан минут үргэлжлэх заналхийллийн видеог “Исламын улс” бүлэглэлийн Ирак дахь дайчид хийн цацсан аж.

 

Өмнө нь “Исламын улс” бүлэглэл АНУ-ын Вашингтон, Нью-Йорк хот болон ОХУ-д халдлага, дайралт хийхээр заналхийлсэн юм. Гэвч АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /FBI/ дарга Жеймс Комей АНУ-д Паристай адил халдлага үйлдэх ямар нэгэн бодитой аюул заналхийлэл байхгүй хэмээн мэдэгджээ.

 

Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон “Исламын улс” бүлэглэл /XI.13/ баасан гаригт Парис хотноо нэг зэрэг олон газар халдлага үйлдэж,129 хүний аминд хүрсэн юм.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна