Хүчирхийллийг өөгшүүлэхээ больё

2015 оны 11 сарын 20

Аливаа асуудлыг ойлголцол, зөвшилцлийн замаар биш хүчирхийллийн замаар шийдэхийг оролдох тусмаа улсаараа сүйрдгийг Украин болон Сирийн хэрэг явдал харуулсаар. Дайны золиос нь томчууд биш жирийн иргэд, тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. 

Сүүлийн үед зарим улстөрч, иргэний нийгмийн байгууллагаас гарч байгаа уриалга, илэрхийлж байгаа хандлага нь нийгмийн түгшээж байна. Тэр тусмаа идсэн, уусан гэх хэрэгт холбогдонгуутаа түүнийгээ улстөржүүлж, улс төрийн том сэдэв болгон нийгмээ талцуулах шаардлага байна уу. Хэрэв үнэхээр тухайн хүн гэмт хэрэг үйлдээгүй бол түүнийг нь шүүх тогтооно.

Хүн ам цөөнтэй, хоёр их гүрний дунд амьдарч байгаа монголчуудад энх тайван, эв нэгдэл хэрэгтэй. Харамсалтай нь, эрдэс тойрсон эрх баригчид, улс төрчдийн хэрүүл савнаасаа хальж, энэхүү “зодоон”-доо иргэдийн татан оролцуулж, тэд нь нийгмээ хүчирхийлэлд уриалж байгаа нь бидний хүсч буй хямралаас гарах гарц мөн үү. Тэгээд ч хэдийгээр эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа ч таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрх зүйт төрд амьдарч байгаа монголчуудын хувьд асуудлаа хууль шүүхийн хүрээнд шийдэх эрх ч нээлттэй шүү дээ. Тэрнээс хөх дэлэнгээ тайрч хаятлаа нийгэм маань арай л "галзуурчихаагүй" байна. Гоц авъяастай гэж өөрийгөө тодорхойлдог Л.Өнөрчимэг бүсгүй бас л харгислал, хүчирхийлэлд олныг уриалж.  "Хөхөө огтолно" гэж  ямар ч уран бүтээлч,  тэр тусмаа эмэгтэй хүн, эх хүний амнаас ч гармааргүй үгийг  огтхон ч эмзэглэсэн шинжгүй хэлснээс  харахад Монголын нийгэм галзуучуудын тоглолтоор дүүрэн байна. Гэвч, эдийн засгийн хямралыг бор зүрхээрээ давж байгаа ард түмэнд тэдний солиорол дутаагүй.

Сүүлийн үед зарим улстөрч, иргэний нийгмийн байгууллагаас гарч байгаа уриалга, илэрхийлж байгаа хандлага нь нийгмийн түгшээх боллоо. Тэр тусмаа идсэн, уусан гэх хэрэгт холбогдонгуутаа түүнийгээ улстөржүүлж, улс төрийн том сэдэв болгон нийгмээ талцуулж байгаа улстөрчдөд нийгмээ гэсэн сэтгэл байна уу? Хэрэв үнэхээр тухайн хүн гэмт хэрэг үйлдээгүй бол түүнийг нь шүүх тогтооно. Шүүхээр асуудал нь тогтоогдоогүй, мөрдөн шалгах явцад байга хэрэгт илэрхий хөндлөнгөөс нөлөөлж, мөнгөөр  мэдээллээ тарааж байгааг зөвтгөх үндэс  ч алга.

Энэ мэтээр өөрийгөө шатаасан өвгөн С.Эрдэнийн үйлдэл төлөвшиж амжаагүй хүүхэд залууст буруу үлгэрлэл үзүүлбэл яах вэ. Үүнийг хариуцлагыг “үндэс”-ийг нь тарьсан С.Эрдэнэ өвөө хүлээх үү. Эсвэл түүний үйлдлийг зөвтгөн, балиашиглаад байгаа иргэний нийгмийнхэн үүрэх үү?

“Гал үндэстэн”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”,”Нэгдсэн Монгол”, ”Чингисийн Монгол”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбоо”-ноос хамтран нэгэн уриалга гаргасан нь сошиалд “тэнэж” явна. Тэдгээр иргэний нийгмийн байгууллагууд С.Эрдэнийн өөрийгөө шатаасан үйлдлийг илт өгшүүлсэн өнөөх л шатаана, нураана гэдэг үгээ хэлж байгааг сонсоход л айдас хүрмээр байна.  Муу үг муу үйлийг дагуулдаг. Тэр тусмаа өнөөдөр хэн дуртай нь шатаана, тэмцэнэ гэж хэлж байгаа нь нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох вий гэсэн болгоомжлол төрүүлж буй юм. Буу шийдэм барьж, тэсрэх бөмбөгөөр айлган сүрдүүлчихээд, “Биднийг хэлмэгдүүлж байна” гээд хээв нэг ярьж суудаг тэдний тэмцэх сэдэв тойргоосоо хальж Тавантолгойн асуудал руу хальсан гэнэ шүү. Түүгээр ч барахгүй С.Эрдэнийгээ дуурайж “Шатах ёстой бол шатан дүрэлзэж, босох ёстой бол босон түрхэрч, хайрт эх орноо аварцгаая” гэж айхавтар уриалга гаргасан гэнэ . Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хэнд ч нээлттэй. Гэхдээ ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа нэрийдлээр хүчирхийллийг өөгшүүлж олон нийтийг уриалах нь хэрээс хэтэрсэн үйлдэл биш үү, Иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн.  

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна