Хойд Солонгос Өмнөдтэй яриа хийх санал тавив

2015 оны 11 сарын 20

Өнгөрсөн наймдугаар сарын сайд нарын уулзалт

 

Хойд Солонгосын талаас өнөөдөр /XI.20/ Сөүлийн албаныханд яриа хэлэлцээ хийх санал тавьжээ. Пхеньян дунд түвшний албаныхны яриа хэлэлцээг ирэх долоо хоногт /XI.26/ хилийн Пханмунжомд явуулахыг саналыг Өмнөд Солонгост тавьсан байна. Харин Өмнөд Солонгосын тал Пхеньяны саналыг судалж үзэхээ мэдэгджээ. Өмнө нь Сөүлийн талаас ижил түвшний яриа хэлэлцээ хийх саналыг ес болон аравдугаар сард Пхеньянд тавьсан боловч хариу ирүүлээгүй байсан гэнэ.

 

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард хоёр Солонгосын сайд нар яриа хэлэлцээ хийснээр хойгт үүсээд байсан хурцадмал нөхцөл байдлыг намжаасан юм. Уулзалтын үр дүнд дайнаар салан гэр бүлүүдийг уулзуулж, хоорондын яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон байв.

 

Өмнөд Солонгосын хоёр цэрэг өнгөрсөн наймдугаар сард хилийн ойролцоо газрын тэсрэх бөмбөгт өртөн шархтсанаас хойгт хурцадмал нөхцөл байдал үүсгээд байсан юм. Хожим нөхцөл байдал намжсаны дараа Өмнөд Солонгосын цэргүүд шархтсан хэрэгт Пхеньян “уучлал гуйсан” хэмээн Сөүлээс мэдээлсэн боловч Умардын албаныхан үүнийг үгүйсгэж “харамсал илэрхийлсэн төдий” гэж залруулга хийж байв.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна