“Нюанс” тоглолтын орлогоо хандивлана

2015 оны 11 сарын 20

Попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан  Өвөрхангай аймгийг өнөө өглөө зорилоо. Тэд Өвөрхангай аймгийн төвд хоёр удаа тоглох гэнэ. Тус хамтлагийнхан тоглолтын орлогоо хүнд өвчинд нэрвэгдээд байгаа Хархорин сумын харьяат Л.Дамдинсүрэнгийн эмчилгээний зардал, эм тарианд хандивлахаар болжээ. Тйимээс тус хамтлагийн зүгээс энэхүү хандивын үйл ажиллагаанд дэмжлэг болгож Монгол ахан дүүсээ халуун сэтгэлээр тусалж дэмжихийг уриалж байгаа аж.

“Нюанс” хамтлаг тоглолтын орлогоо хандивлаж байсан нь ганц энэ удаагийнх биш. Тус хамтлагийнхан урьд нь элэг нэгтэй Монгол угсаатай Буриад, Халимаг улсуудад тоглолт хийх явцдаа амьдралын түвшин доогуур, өвчин зовлонд нэрвэгдсэн болон өнчин хүүхдүүдэд сайн санааны үүднээс тоглолтын орлогоосоо хандивлан туслан дэмжсээр ирсэн юм.

Хэрэв та бүхэн Л.Дамдинсүрэнгийн зовлон бэрхшээлээс нь хугасалж, тусламжийн гараа сунгахыг хүсвэл Хаан банк Лувсандоржийн Дамдинсүрэн 5556033389 дансанд хандиваа өргөж болох ажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна