Рожер Федерер хэсгээ тэргүүлэв

2015 оны 11 сарын 20

Английн Лондон хотын O2 Arena-д болж буй шилдэг найман эрэгтэй теннисчин оролцдог “ATP World Tour Finals” тэмцээний хагас шигшээд Швейцарийн Рожер Федерер, Сербийн Новак Жокович, Испаний Рафаэль Надаль нар шалгараад байна. Өнөөдөр Их Британы Энди Маррей, Швейцарийн Стан Вавринка нарын тоглолт болж, хожсон нь хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шигшээд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх юм.

Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер хэсэгтээ Сербийн Жокович, Чехийн Томаш Бердых, Японы Кей Нишикори нарыг хожиж, 100 хувийн амжилтыг үзүүлэв. Тэрээр Их Британы Энди Маррей, нутгийн Стан Вавринка нарын хэн хожсонтой тоглоно.

Нөгөө хэсэгт Испаний Рафаэль Надаль хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан бөгөөд өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо нутгийн теннисчин Дэвид Феррертэй хийнэ.

Хагас шигшээ:

-(3)Рожер Федерер – (Энди Маррей, С.Вавринка нарын хэн хожсон нь )

-(5) Рафаэль Надаль – (1) Новак Жокович

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна