Жаргалтхаан сумын адуун сүргийн удам, хурдны талаар дурдвал

2015 оны 11 сарын 20

Сэтгүүлч:
Улаанбаатар

 

Тус сумын хурдан удмын адууны талаар зарим зүйлийг ахмад уяачдаас асууж, судлахад энэ сумын адуу нь хурдны удам сайтай, сумаасаа гадагш маш олноороо худалдагдаж, тэндээ цус сэлбэх, угшил үүсгэх зэргээр нилээд өндөр нэр хүндтэй байдаг гэдэг нь харагдлаа.

-1940 онд Ж.Намсрайн зээрд азарга улсын их баяр наадамд аман хүзүү

-Нэгдэлжих хөдөлгөөний эхний үед /1960-аад онд/ тус сумын Сөөнөн хэмээх Гомбо гэдэг айл олон тооны малтай, малд ноогдсон албан журмаа төлж чадахгүй байдалд хүрээд, Манал /ногоон/ гэгчийг малчнаараа ажиллуулж, өв хөрөнгө өвлүүлэх үр хүүхэдгүй байсан учир тэр Маналд өөрийн малаасаа таслан өгч байсан байдаг. Тэр Ногоон Манал гэгч нь Төв аймаг, Улаанбаатар чиглэл рүү гурван хүрэн азарга зарсан байдаг. Энэ гурван хүрэн азарга тухайн үедээ Дамдингийн хүрэн, Гэсэрваанийн хүрэн, Багаа сайдын хүрэн гэх нэрээр улсын наадмуудад олон удаа түрүү, айраг хүртэж байсан гэх баримтууд байдаг аж.

-1958 оны улсын их баяр наадамд түрүү, аман хүзүүнд тус сумаас гаралтай хоёр хүрэн азарга хурдалж байсан тухай ахмад настнууд ярьдаг. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас гаралтай хэмээн зурагтаар ярьж байсан гэдэг.

-1959 онд Г.Маналын хүрэн соёолон улсад түрүү магнай

-1973 онд аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадамд Чулуут багийн уяач Жигмэдийн Дагвабүслүүрийн хээр азарга түрүүлснийг ухрааж, аман хүзүүдсэн болгон барьж байжээ.

-1983 онд Дагвабүслүүрийн шар хээр азарга аймгийн 60 жилд түрүүлсэн

-1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн их даншиг наадамд Д.Эрдэнээгийн шар хээр азарга айргийн тавд

-1998 онд Улсын их баяр наадамд С.Төртогтохын хар азарга аман хүзүү

-2000 онд Өвгөн ноёны нэрэмжит Зүүн бүсийн наадамд Шар-Өвгөний зээрд халзан морь есөд

-Мөн улсын баяр наадамд Жаргалтхаан сумын харьяат Дэжидийн Намсрай, Н.Намсрай нарын уяачдын хурдан морьд айраг, түрүүнд хурдалж байсан байдаг юм.

Хурдан азарга, морьдтой ахмад уяачдыг дурсвал:

-Батын Доржсүрэнгийн хээр азарга, улаан морь,
-Гонжий Гомбосүрэнгийн саарал азарга, Юндэндоржийн саарал, Маагийн Доржийн зээрд, Базарын хул, Цэдэн Ишийн ухаа, Сосорын цагаан морь, Жалын Гаваагийн ногоон азарга, Цэвэгжавын хээр азарга, матар Пүрэвдоржийн хээр азарга, толгой Цэндсүрэнгийн зээрд азарга, Доржийн саарал азарга гээд бүгд “Гонжий” адуу,
-Уяач шинжээч “Жаал” Дашийн цавьдар,
-“Сөөнөн” Гомбын хээр азарга, босоо улаан морь, улаан азарга, хүрэн азарга, “Баавгай” Цэрэндоржийн цагаан морь, “Жаал” Дашийн хээр морь, Гэсэрвааний хүрэн. Бүгд “Сөөнөн” адуу
-Гүрийн Лувсандоржийн хээр,
-Тамзавын Лувсандоржийн Авдай хээр
-Дагвабүслүүрийн шар хээр, С.Ар-Үрийн хээр
-Дулаан Дамдинжав, “Эмгэний” Шагдарсүрэн
 

Хурдан азарганаас дурдвал:
Дамдины хүрэн, Зундуйн саарал, Валя зээрд, Балжирын ногоон, Тумбаа хүрэн, Д.Сандагдоржийн хээр, Цэдэн-Ишийн ухаа, хүрэн, Сосорын хонгор, Бат-Очирын халиун, Г.Махвалын зэгэл, Дамдинпүрэвийн халтар, Г.Дагвын хонгор, Долгордагвын цавьдар, Ц.Баасанжавын ногоон, С.Ар-Үрийн хээр, Г.Туяагийн хонгор, Г.Равжирын хээр, Пэрэнлэйн цоохор, Төнхтуяагийн цавьдар, Эрдэнээгийн хул, Сэсээрийн хүрэн, хул, Ц.Цогбатын хээр, Г.Магсаржавын шар хээр, хонгор, Банзрагчийн саарал, Н.Баасанжавын халтар, Шар-Өвгөний зэгэл, С.Төртогтохын халтар...

Үргэлжлэлийг www.todmagnai.mn-с уншаарай.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна