Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас даамчид ирлээ

2015 оны 11 сарын 20

Сэтгүүлч:
Улаанбаатар

Ерөнхий боловсролын сургуулиудын 2015 оны "Улсын аварга баг" шалгаруулах даамын тэмцээн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургуулийн байранд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд нийслэл, орон нутгийн 14 баг оролцож байна. Баг тус бүр 3 насны ангиллын охид, хөвгүүдээс бүрдсэн 6 сурагчийн бүрэлдэхүүнтэй, швейцарь системээр нийт 8 тойрог тоглож дүнгээ гаргана.

Тэмцээний эхний тойрогт дараахь байдлаар учраа таарсан байна:

Дэлгэрмөрөн цогцолбор (Хөвсгөл) - 84 дүгээр сургууль (Баянзүрх дүүрэг)
61 дүгээр сургууль (Чингэлтэй дүүрэг) - Эхлэл сургууль (Баянгол дүүрэг)
Хөтөл ЕБС (Сэлэнгэ, Сайхан сум) - 57 дугаар сургууль (Чингэлтэй дүүрэг)
Сайншанд 1 дүгээр сургууль (Дорноговь) - Баруунхараа ЕБС (Сэлэнгэ, Баянгол сум)
42 дугаар сургууль (Сонгинохайрхан дүүрэг) - Шавь цогцолбор (Баянзүрх дүүрэг)
Гэгээрэл сургууль (Баянгол дүүрэг) - 39 дүгээр сургууль (Чингэлтэй дүүрэг)
БТС-ын дунд сургууль (Сүхбаатар дүүрэг) - Шинэ Монгол сургууль (Баянзүрх дүүрэг)

Энэхүү тэмцээн нь 2012 оноос хойш ЕБС-ийн багуудын хооронд тогтмол зохиогдох болсон бөгөөд өнгөрсөн жилийн аварга багаар Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургуулийн баг шалгарч байв. Тэмцээний дүн 11 дүгээр сарын 22-нд гарах ба мөн блиц төрлийн "Улсын аварга баг" шалгаруулах тэмцээнээр энэ удаагийн арга хэмжээ өндөрлөх юм.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг www.mondaam.mn-с аваарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна