Б.Гүндаваа "Мальта Опен"-г тэргүүлж эхэллээ

2015 оны 11 сарын 20

Мальта улсад болж буй шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Б.Гүндаваа оролцож байгаа билээ. Тав дахь удаагаа болж буй тус тэмцээнд 31 орны 207 шатарчин оролцож байгаагаас 7 өргийн дараах байдлаар “Шунхлай” группийн шатарчин их мастер Б.Гүндаваа 6.5 оноогоор тэргүүлж эхэллээ.

"Мальта Опен" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар манай улсын хүргэн, Мальта улсын иргэн Псалиа Кларанс ажиллаж байгаа бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогдсон. Тэмцээн маргааш өндөрлөнө.

Сануулахад, Их мастер Б.Гүндаваа өнгөрсөн жил тус тэмцээнд түрүүлж байсан юм.

Тэмцээний албан ёсны сайт: http://chessorg.de

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна