Европын орнууд цагаачдын өмнө хилээ хаалаа

2015 оны 11 сарын 20

 

Европын орнууд дайны бүс нутгаас дүрвэн ирэгсдээс бусад цагаачдыг оруулахгүй хилээ хаажээ. Зөвхөн Сири, Ирак, Афганистанаас ирж буй олон мянган дүрвэгчийг нотлох бичиг баримтын дагуу хил нэвтрүүлж, бусад орноос ирсэн цагаачдыг оруулахгүй байгаа аж.

 

Македон, Серб, Хорват, Словени хилээ хаасан гэнэтийн шийдвэр олон зуун цагаачдад хүндээр тусч байна. Тухайлбал, Македонтой хиллэдэг Грекийн Идомени тосгонд Иран, Морокко, Алжираас ирсэн 500 орчим хүн буцах замгүй гацжээ. Хүний эрхийн байгууллагын зүгээс дүрвэгч, цагаачдыг үндэстнээр нь ялгаварлах нь байж болшгүй асуудал хэмээн эсэргүүцэж байна.

 

Европт 2015 он гарсаар дүрвэгч, цагаачдын урсгал огцом нэмэгдсэнээс нөхцөл байдал хямралын хэмжээнд хүрээд байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна