Өөрийгөө шатаахыг завджээ

2015 оны 11 сарын 20

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг өчигдөр гарчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст "манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна" гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Ш гэгч нь саванд бензин авчран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө гэрээ галдан шатаахыг завджээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид үйлдлийг шуурхай таслан зогсоосон байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

 Б.БААСАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна