“Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид МҮЭХ-нд ханджээ

2015 оны 11 сарын 20

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй ажилтныг “TTJVCo” компанид шилжүүлэхээр болсон юм. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдсан. Тэгвэл “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийнхэн өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд /МҮЭХ/ хандаж, хамтарч ажиллахаар болжээ.

Энэ хүрээнд МҮЭХ тэдний хүсэлтийг хүлээн авч дээрх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан байна. Түүнчлэн хамтын гэрээ байгуулахад нь хууль болон арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай үед өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч, өмгөөлөгчид ажилдаа оржээ.

Тус компанийн ажилчдын өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудал, ажлын байрны баталгааг хангуулах, хамтын гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах чиглэлээр “Эв санааны нэгдэл”-ийн зүгээс МҮЭХ-нд хандаагүй байсан юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна