Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сураггүй болжээ

2015 оны 11 сарын 20

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжийн 23А тоотод оршин суух 37 настай хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй М энэ сарын 17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг 19-ний өдрийн 17:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр тус газрын 11 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр Буянт /аймгийн төвөөс 25 км/ сумын чиглэлд “Буянт” голын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Б.БААСАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна