Б.Саранчимэгийг халах захирамжийг яагаад хоёр удаа гаргав?

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэгийг халах захирамжийг яагаад хоёр удаа гаргав?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгийг ажлаас халсан нь нэг хэсэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж, багагүй шуугиан болж байсан билээ. Нийслэлийн гэх байгууллагуудаас хамгийн сайн ажиллаж байгаа газрын удирдлагыг сольсон нь ямар учиртай байв гэж тухайн үедээ хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл сүүлийн үед хотын дарга түүнийг ажлаас халах захирамжийг хоёр удаа гаргасан тухай яриа чих дэлсэх болов. Яг ямар учиртай нэг ижил утгатай захирамжийг хоёр удаа гаргасан нь тодорхойгүй байгаа бөгөөд эхнийх нь хууль ёсных болж чадахааргүй байсан учраас дараагийнхаараа өөрчилсөн байх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан Б.Саранчимэгээс ажлыг нь авахаар яаран улайрсан нь гоомой хөдөлж алдаа гаргахад хүргэсэн бололтой юм.

Б.БААСАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж