600 орчим ТҮЦ нууцаар тамхи борлуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

600 орчим ТҮЦ нууцаар тамхи борлуулж байна

Тамхины хяналтын тухай хууль 2013 онд батлагдаж, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Өнгөрсөн хугацаанд гудамж талбайд тамхи татсан 1441 иргэн, олон нийтийн газар тамхи татуулсан гурван албан байгууллагыг нийт 74 сая төгрөгөөр торгожээ.

Тамхины тухай хуулийн хэрэгжилт 80 хувиас дээш үзүүлэлттэй байна гэж албан мэдээ гарсан ч бодит байдал дээр муу байна. Тодруулбал  600 орчим ТҮЦ нууцаар тамхи худалдаалж байгаагаас гадна сургууль цэцэрлэгээс 500 метрийн зайтай тамхи татахыг хориглосон заалт хэрэгжихгүй байгаа аж.

Хууль зөрчсөн иргэн, албан байгууллагыг цагдаа, мэргэжлийн хяналт, бүх шатны Засаг дарга нар торгох эрхтэй. Гудамж талбай олон нийтийн газар тамхи татвал иргэн 50000 төгрөгөөр торгох хуультай.

 Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж