Ассад исламын дайчдыг ялснаас хоёр жилийн дараа огцорч болох гэнэ

2015 оны 11 сарын 20

Башар Асад

Фото: SANA / Reuters

 

Сирийн ерөнхийлөгч  Башар Ассад “Исламын улс” бүлэглэлийг ялах хүртэл огцрох боломжгүйгээ Италийн RAI телевизид мэдэгджээ.

 

“Улс төрийн шилжилтийн хуваарь нь терроризмыг ялсны дараа ажиллаж эхлэх ёстой. Сирийн ихэнх нутгийг террористууд хянаж байгаа цагт  улс төрийн хувьд үр дүн гарахгүй” гэж Ассад хэлсэн байв.

 

Террористуудыг ялсны дараагийн улс төрийн шилжилтийн үе нь 1,5-2  жил байна гэж Ассад үнэлэв. “Энэ асуудалд хоригийн ямар нэгэн улаан шугам байхгүй. Хэрэв сиричүүд  намайг ерөнхийлөгчөөр сонговол тэднийг сайн ирээдүй хүлээх болно” гэж Ассад хэлээд сонгуульгүйгээр улс төрд үлдэх нь том алдаа болно хэмээн тэмдэглэсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна