Оросын онгоцнууд террористуудыг устгажээ

2015 оны 11 сарын 20

Фото: mil.ru

 

“Исламын улс” бүлгийнхэн Оросын агаарын цохилтын Алеппо мужид  хээрийн  ангийн 3 даргаа амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж Зэвсэгт хүчний Жанжин штабын Оператив удирдлагын газрын дарга хурандаа генерал Андрей Картаполов мэдэгджээ.

 

“Исламын дайчид Оросын Нисэх хүчний довтолгооны явцад  Абу Нурлбагаси, Мухамед ибн Хайрат, Аль-Окаб нарын хээрийн дарга нараа Алеппо районд алагдсаныг хүлээн зөвшөөрсөн” гэж Картаполов хэлэв.

 

Мөн тэрбээр өөр бусад дарга нарыг нь хөнөөсөн талаар ярилаа. Тухайлбал “Шам Талибхан” бүлгийнхэн арваннэгдүгээр сарын 18-нд  өөрийн дарга Амад Зияя гэгчийн шарилыг Жубб эль-Ахмар районоос зөөн авч явжээ. Энэ бүсэд байрласан бусад бүлгийнхэн хохирол их байгаа учраас яаралтайгаар нэмэлт тусламжийг хүссэн байна. Асхим районд Абу Бакр гэх бас нэг даргыг оршуулжээ. Оросын нисэх хүчний  үйл ажиллагаанаас болон ихээхэн хохирол амсч, цогцсуудыг  шөнөөр зөөж, заримыг нь муу усны сувагт хаяж байна гэж генерал мэдээлэв.

 

Өчигдөр Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-95МС  онгоцнууд Оросын нутгаас 12 удаа далавчит пуужингаар Сири дэр террористуудыг бууджээ.  Ту-22М3 онгоцнууд  Ракка, Дейр-эз Зор мужуудад зэвсгийн агуулахууд, нефть шахах гурван үйлдвэрийг устгажээ.

 

Оросын Гадаад яамны мэдээлснээр, “Одоо  Исламын улсын бүрэлдэхүүнд 25 мянган  гадаад орнуудын террористууд байлдаж байгаагийн 2719 нь оросууд бөгөөд  тэднээс 160 дайчинг устгажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна