Өсвөр насныхны 12 хувь нь жингийн илүүдэлтэй

2015 оны 11 сарын 20

Эрүүл мэнд, Спортын яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсын насанд хүрсэн нийт хүмүүсийн 54 хувь, тав хүртэлх хүүхдүүдийн 14 хувь нь жингийн илүүдэлтэй нь тогтоогджээ. Мөн өсвөр насны хүүхдүүдийн 12 хувь нь жингийн илүүдэлтэй байна гэжээ. Жингийн илүүдэлтэй нийт хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байхдаа жингийн илүүдэлтэй болж үүнээсээ хойш таргалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл бий. Мөн жингийн илүүдэлд  ороход эрүүл бус, бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх, сахрын агууламж ихтэй шингэн юм уух зэрэг нь нөлөөлдөг юм. Тэгвэл бага насны хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгосноор жингийн илүүдлээс сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд санууллаа. ДЭМБ-аас хүүхдийн таргалалттай эрчимтэй тэмцэж буй бөгөөд тус байгууллагын төлөөлөгч Профессор Баррие Маргеттсийн зөвлөснөөр “Хүүхэд сургуультай ойрхон байдаг худалдааны цэгүүдээс эрүүл бус хүнс буюу түргэн хоол, чихэр, ундаа зэргийг худалдан авч ихээр хэрэглэдэг. Тиймээс эндээс эхэлж зохицуулалт хийх нь насанд хүрсэн хойно нь хоол хүнсний дадлыг өөрчлөхөөс илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн таргалалттай тэмцэхийн тулд улс төрийн бодлого, хуулийн зохицуулалт хэрэгтэй” болжээ.

 Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна