Долларын ханш 1995 төгрөгтэй тэнцлээ

2015 оны 11 сарын 20

Энэ оны төсөвт долларын ханшийг 1800 төгрөгөөр тооцож байсан бол ирэх оны төсөвт 2030 төгрөгөөр тооцсон. “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1993 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1990 төгрөгөөр авч, 1998 төгрөгөөр зарж байна. Долларын ханшийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортын орлого багассан, төсвийн алдагдал 800 тэрбумд хүрсэн нь багагүй нөлөөлж байгааг эдийн засагчид хэлж байна. Хэрэв энэ оны сүүлээр төлөвлөсний дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл долларын буурна гэж албаны хүмүүс үзэж байгаа.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна