Ням гаригт бөхийн барилдаантай

2015 оны 11 сарын 20

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22, 26, 29-ний өдрүүдэд бөхийн барилдаантай. Тодруулбал, ирэх ням гаригт буюу энэ сарын 22-ны өдөр Ховд аймгийн арслан Лааганы Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Мөн ирэх долоо хоногийн пүрэв гаригт буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах улсаа тунхагласны ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдөр болох аж.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна