Месси сэлгээнд сууна

2015 оны 11 сарын 20

Барселон багийн довтлогч, Аргентиний шигшээ багийн тоглогч Лионель Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээний 12 дах тойргийн тоглолт Мадридийн Реал багтай хийх тоглолтонд сэлгээнд суухаар болсон байна. 11 тойргийн тоглолтын дараах байдлаар Барселончууд 9 хожил, 2 хожигдолтой, 27  оноотой жагсаалтыг тэргүүлж байгаа бол тэдний гол өрсөлдөгч Реал 7 хожил, 3 тэнцээ, 1 хожигдолтой 24 оноотой 2-рт бичигдэж байгаа юм.

Довтлогч Месси саяхан өвдгөндөө гэмтэл авсан учраас тоглолтын үед эрсдэл гарч мэдэхээс сэргийлж, сэлгээнд суухаар шийдвэрлэсэн байна. 2 багийн гал гарсан тоглолт энэ сарын 21-нд Мадридийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна