Барилгын бетон цутгалтын ажил хийхгүй байхыг анхааруулж байна

2015 оны 11 сарын 20

Сэтгүүлч:
Улаанбаатар

Хүйтний улирал эхэлж гадна агаарын хэм 0 хэмээс бага болсон учир барилгын цутгалтын ажил хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

Хүйтэнд даацын бүтээцийн бетон цутгаснаас зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, барилгын бат бэх, чанарт сөргөөр нөлөөлж улмаар осол гарах эрсдэл ихэсдэг. Иймээс болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах, таслан зогсоох үүднээс хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын чанар, норм, дүрэм, стандартаа мөрдөх шаардлагатай байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын Дэд бүтцийн хяналтын газар 2014 онд улсын хэмжээнд 6463 аж ахуйн нэгж, иргэний барьж байгаа 3478 барилгын ажилд хяналт шалгалт хийсэн. Хяналтын хуудас, эрсдлийн шалгуураар үнэлэхэд 403 барилга их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 164 осол гарч 178 хүн өртсөний 63 нь нас барж, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй болж, 80 нь хөдөлмөрийн чадвараа түр алджээ. 

ЭХ СУРВАЛЖ: http://zasag.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна