ХБИ-ийн эрхийг хангах төслийг дэмжлээ

2015 оны 11 сарын 20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 93.9 хувь хувь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Уг хуулийн төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлд олон улсын баримталж байгаа зохицуулалтыг тусгаж, тэдэнд тулгардаг бэрхшээлийг хөнгөвчилхөд чиглэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэн байна. Тэдний 20 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 80 хувь хөдөлмөр эрхлэх боломжгүй нь. 60 хувь нь эрэгтэй бол 40 хувь нь эмэгтэй. Эдгээрээс хэдэн хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна вэ. Жил бүрийн улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн зардлыг суулгаж өгснөөр хэчнээн хүний ажлын байрыг шийдвэрлэж чадах вэ, асуудлыг шийдвэрлэж чадах санхүүжилт мөн үү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тодорхой ажил зохион байгуулдаг төрийн бус байгууллагыг урамшуулах заалт төсөлд туссан уу?

Сайд С.Эрдэнэ “7.3 тэрбум төгрөг бол шаардлагатай тооцоо. Хөрөнгө оруулалт, урсгал зардлыг санхүүжүүлэх тооцоо гараагүй. Энийг хийхийн тулд бизнес сургалт судалгааны төвийг байгуулах шаардлага байгаа. Тэгж байж хэрэгцээ шаардлагаа тодорхойлно. Орон нутагт зориулсан сургууль, цэцэрлэг барих, ажлын байр бий болгох чиглэлээр ажил эхлээгүй. Орон сууц,  нийгмийн хангамжийн хувьд бололцоотой нь 10 хувь, боломжгүй нь 90 хувь. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах талаар заалт ороогүй. Судалгаа хийх ёстой. Яг ямар урмшуулал хүртээвэл үр дүнтэй байх вэ. Татварын юм уу, төрийн байгууллагад ямар төрлийн урамшуулал олгох юм бэ гэдгийг судалгаатай оруулж ирэх ёстой гээд оруулаагүй. Анхаарч байгаа.

Гол зорилго бол хамт олонд нь түшиглэсэн орчин нөхцлийг хангахад чиглэж байна гэсэн хариулт өгсөн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна