Аэробик, йогийн нээлттэй өдөрлөг болно

2015 оны 11 сарын 20

Монголд шинэлэг хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй “Эгшиглэн”, “Мистерс жим” фитнесс клуб хамтран аэробик, йогийн нээлттэй хичээлийн өдөрлөгийг маргааш (XI.21) зохион байгуулах гэж байна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг хүн бүр “Эгшиглэн” фитнесс клубт болох энэхүү сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдаж, аэробик, йогийн анхан шатны мэдлэг, зөв ойлголт авахаас гадна йогийн шинэ чиглэл суратай танилцаж, дээрх хоёр спортоор хичээллэснээр хүний биемахбодь хэрхэн өөрчлөгддөг зэрэг олон зүйлийг мэдэх боломжтой.

Аэробикийн хичээлийг спортын аэробикийн дэд мастер, Монгол Улсын аварга Б.Гэрэлчимэг, йогийн хичээлийг уран хөдөлгөөнт гимнастикийн спортын мастер, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга Л.Болорсолонго нар удирдан явуулна.

Өдөрлөгт оролцох хүн бүр ердөө 1000 төлөх ч эргүүлээд уураг бэлдмэл, бэлтгэлийг дэмжих бүтээгдэхүүн бэлэглэх юм.

“Эгшиглэн” фитнесс клуб Баянгол дүүргийн VII хороо, “Korea Town”-ий хойд талд байрладаг бөгөөд өдөрлөгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99039993 дугаарын утаснаас лавлаарай.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна