800 хүүхэд шинэ хичээлийн байртай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

800 хүүхэд шинэ хичээлийн байртай боллоо

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн 1.6 тэрбум төгрөгийн төсвөөр баригдсан энэхүү өргөтгөлд 22 бүлгийн 800 гаруй хүүхэд суралцах боломжтой болж байна.

Хоёрдугаар сургууль 1931 онд байгуулагдсан бөгөөд одоо хичээллэж буй байрандаа 1978 оноос хичээллэж эхэлжээ. Тус хичээлийн байрны багтаамж нь 1200 гаруй хүүхдэд зориулсан боловч одоогоор 2560 гаруй хүүхдүүд тус байранд хичээллэж байгаа аж.

Дашрамд дурдахад, энэ жил Сүхбаатар дүүрэгт нийт таван цэцэрлэг, сургуулийн цогцолбор шинээр ашиглалтад орох юм байна.

П.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж