Хакүхо, Харүмафүжи нар башёг тэргүүлж эхэллээ

2015 оны 11 сарын 21

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё маргааш өндөрлөнө. Фүкока хотын спорт цогцолборт болж буй башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нар 12 даваа, 1 унаатай тэргүүлж байна. Тэдний араас хоёр бөх 11 даваатай удаалж буй.

Монгол бөхчүүд:

  1. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
  2. Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 12-1
  3. Ёкозүна Какүрюү М.Ананд 8-5
  4. Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-6
  5. Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 5-8
  6. Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5
  7. Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
  8. Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-10

Башёгийн 14 дэх өдрийн тэргүүн бөхчүүдийн оноолт:

  1. Ёкозүна Хакүхо/12-1/ - озэки Тэрүнофүжи /7-6/
  2. Ёкозүна Харүмафүжи /12-1/ - ёкозүна Какүрюү /8-5/
  3. Озэки Котошёогикү /8-5/ - озэки Кисэносато /8-5/
  4. Озэки Гоэйдо /7-6/  - комүсүби Ёшиказэ /7-6/

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна