”Терроризм бол хугацаагүй гэмт хэрэг”

2015 оны 11 сарын 21

Оросын Төрийн дум, Холбооны зөвлөл хамтарсан хуралдаан хийж, террорист гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг чангалах, терроризмтай хийх тэмцлийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хууль тогтоогчид үгээ хэлцгээв.

 


ОХУ-ын Холбооны зөвлөлийн (парламентын дээд танхим) спикер Валентина Матвиенко, Төрийн думын (парламентын доод танхим) спикер Сергей Нарышкин нар терроризмын эсрэг зогсох асуудлыг хэлэлцсэн хууль тогтоогчдын хамтарсан хуралдаан дээр.

Фото: Анна Исакова, ТАСС

 

Терроризмыг хугацаа харгалзахгүй гэмт хэрэг гэж зарлах, дэлхийн бүх улс орнууд террористуудыг хатуу чангаар мөрдөн мөшгөх санаачлагыг Оросын парламентын хоёр танхмын гишүүд санал болголоо. Баасан гаригт хийсэн хууль тогтоогчдын хамтарсан хуралдаан дээр хууль тогтоогчид, террорист гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг чангалах, терроризмтай хийх тэмцлийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийг уриалсан бичиг баримтыг гаргалаа.

 

Цагаа олсон шаардлага

 

Оросын Төрийн дум, Холбооны зөвлөл хамтарсан хуралдаанд дөрвөн шашны төлөөлөгчид, Санкт-Петербург, Татарстан хоёрын парламент мөн хэд хэдэн олон нийтийн байгуулагын төлөөлөгчид уригдан оролцжээ. Арга хэмжээний ийм хэлбэрийг Оросын парламент онцгой тохиолдолд ашигладаг юм байна.

 

Иргэд, амин чухал байгууламжуудын хамгаалалтыг чангатгахын тулд Оросын парламентын гишүүд хууль зүйн баазаа дүгнэн цэгнэж үзэх хэрэгтэй гэж Төрийн думын спикер Сергей Нарышкин хэллээ. “Дээрэмчдэд хатуу хариу өгөхийг уриалсан ерөнхийлөгчийг парламент бүхий л талаар дэмжинэ” гэж тэр амлав.

 

Гэхдээ, парламент Үндсэн хуулийг яс барин хөдлөх болно, гадны айдас гэдгийг мөн өөрийгөө тусгаарлан хаах үзэл санааг ямар ч нөхцөлд нэвтрүүлэхгүй хэмээн тэр онцолжээ. Оросын онгоцны эмгэнэлт осол, Франц зэрэг олон орнуудад хийгдсэн террорист ажиллагаанууд дэлхийн үйл явдлыг олон орнууд өөрөөр харахад хүргэж байна.

 

“Үзэн ядалт, араатны харигслалд тулгуурласан “Исламын улс” бүлэглэлээс газар зүйн холдолт гэж байдаггүйг, Оросын зэвсэгт хүчний Сирид явуулж байгаа цохилтын ялгаанаас эвсэл гэж нэрлэгдэх хүчний бүтэн жилийн хүчин чармайлт нь нойль үр дүнтэйг зарим орнуудын төлөөлөгчид ойлгох хэрэгтэй” гэж Нарышкин заалаа.

 

Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко тэмдэглэхдээ, терроризмтай хийх тэмцэлд иргэдийн эрхийг хязгаарлаагүй, хууль эрх зүйн улсын зарчимд нийцсэн хууль тогтоох арга хэмжээ шаардлагатай гэв. Оросын хууль хяналтын байгууллагууд аюулгүй байдлыг хангахад их зүйлийг хийж байна. Гэхдээ “аюулгүйн асуудалд их гэсэн тодотгол байдаггүй, ямар ч систем шинэчлэгдэн төгсжих шаардлагатай байдаг хэмээн спикер хэллээ.

 

Юу хийх вэ?

 

Хоёр танхмын гишүүд терроризмтай хэрхэн тэмцэх талаар санаагаа хэлцгээлээ. Тухайлбал “Шударга Орос” намын лидер Сергей Миронов террористууд болон тэдний хамсаатнуудад цаазаар авах ялыг сэргээх хэрэгтэй гэсэн юм. Бусад хоригдлуудаас тусгаар засан хүмүүжүүлэх газрыг бий болгон террористуудыг хорих хэрэгтэй хэмээн “Нэгдмэл Орос” намын сенатор Ильяс Умаханов үзлээ. Мөн тэрээр Нюренбергийн шүүх шиг олон улсын шүүх байгуулах санал дэвшүүлжээ. Террорист хэргийг “хүнд” зүйл анги болгох хуулийн багц боловсруулж байгааг Нэгдмэл Оросын депутат Ирина Яровая хэллээ.

 

Дэлхий нийтээр тэмцэх хэрэгтэй

 

Нэгдсэн хуралдаан дээр террорист заналтай цогцолбороор тэмцэх хэрэгтэйг сенатор Виктор Озеров дэвшүүлэв. Аюулгүй байдлыг хангах салбарт цөмрөлтийн шийдвэрийг бид эрдэмтдээс хүлээх эрхтэй” гэж тэр хэлжээ.

“Шинэ тахлын эсрэг бүх зөрөлдөөнөө орхиод эвлэлдэн нэгдэх шаардлагатайг Оросын үнэн алдартнуудын төлөөлөгч Иларион (Алфеев) сануулж байна.

Оросын мусульмануудын лидер Равиль Гайнутдин Оросын нийгэмлэгийнхэн террористуудыг мусульманууд гэж хүлээн авдаггүй. Энэ шашины төлөөлөгчид терроризмтай тэмцэж яваад үрэгдсэнийг сануулж байлаа.

 

Геннадий Зюганов, Сергей Миронов, Владимир Жириновский

Фото: Анна Исакова ТАСС

 

Төгсгөлийн баримт

 

Хамтарсан хуралдаанаар, терроризмын гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг чангатгах урилга бүхий төгсгөлийн баримтыг дэмжлээ. “Терроризмын эсрэг жинхэн олон улсын эвсэл байгуулахыг уг баримтад уриалжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна