Хятадын талаарх сонирхолтой тоо баримтууд

2015 оны 11 сарын 21

1. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын эдийн засаг АНУ-ынхаас долоо дахин хурдан өссөн. Харьцуулбал, Хятадынх 316%-ийн өсөлттэй байхад АНУ-ынх 43% байна.

 

 

Гэсэн ч нэг хүнд ноогдох ДНБ-ний /дотоодын нийт бүтээгдэхүүн/ хувиар дэлхийд маш доогуур буюу 91-т жагсдаг байна. Эх сурвалж: Associated Press


 

2. Зул сарын /хиймэл / гацуурын 85 хувь нь, тоглоомын 80 хувь нь Хятадад үйлдвэрлэгддэг. Эх сурвалж: National Geographic

 


 

3. Хэрэв жилийн нийт орлогоороо байшин худалдаж авна гэж үзвэл Бээжингийн дундаж оршин суугч 0.9 метр/кв байр авч чадна.

 

 

Бээжинд метр/кв орон сууцын үнэ дунджаар 26 мянган юань. Гэтэл нэг хүний сарын орлого дунджаар дөнгөж 2000 юань байдаг аж. Эх сурвалж: Asia Times


 

4. Хятадыг гахайн мах үйлдвэрлэлтээр тэргүүлэгч бусад орнуудтай харьцуулвал./2008 оны байдлаар/ Эх сурвалж: China Real Time Report

 


 

5. Хятадад секунд бүр 50 мянган ширхэг тамхи татагддаг. Эх сурвалж: WHO

 


 

6. АНУ-ын хамгийн хурдан хурдны галт тэрэг /цагт 150 милл/ Хятадын нийслэл Бээжин болон Шанхайг холбосон галт тэрэгнээс /цагт 302 милл/ хоёр дахин удаан. Эх сурвалж: China.org.cn

 


 

7. Дэлхийн хамгийн том худалдааны төв Хятадад байдаг. Энэ худалдааны төв 2005 онд ашиглалтад орсон ч талбайн 99 хувь нь хоосон байгаа аж. Эх сурвалж: Daily Mail

 


 

8. Хятадад жил бүр 10 мянга орчим хүн “хар шоронд” хоригддог. Эх сурвалж: Reuters

 

 

“Хар шоронд” сэжигтнүүдийг байцаалтгүйгээр хэдэн сараар хорьдог. Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Хятадын “хар шоронд” бэлгийн болон бусад хүчирхийлэл, өлсгөлөн газар авсан байдаг гэнэ. Эх сурвалж: Human Rights Watch


 

9. Хятад дахь Христийн шашинтнуудын тоо Италийнхаас ч олон.

 

 

Хятадад Христийн шашин маш хурдацтай дэлгэрч байгаа. Хятад дахь Христийн шашинтны тоо 54 сая юм. Харин Италийн хүн ам 60 сая бөгөөд үүний 79 хувь нь Христийн шашинтай. Италид 47.4 сая хүн Христийн шашинтай. Эх сурвалж: Wikipedia, Shanghaist


 

10. Хятадад цаазаар авсан хүний тоо дэлхий дахины нийт дүнгээс гурав дахин их.

 

 

Хятадад 2008 онд 1718 хүнийг цаазаар авсан гэж хүний эрхийн “Эмнести интернейшнл” мэдээлжээ. Зарим ажиглагчид энэ тоо 6000 хүрнэ гэж үздэг. Эх сурвалж: The Guardian, USA Today


 

11. Хятадын компаниудын хувьцааг худалдаж авснаараа Бээжингийн засгийн газрыг санхүүжүүлж буй хэрэг юм.

 

 

Шанхайн топ 10 хувьцаа борлуулагчдын найм нь Хятадын төрийн өмчит байдаг. Эдгээр нь:

 

  • PetroChina /ПетроЧайна/
  • Industrial and Commercial Bank of China /Хятадын аж үйлдвэр худалдааны банк/
  • Sinopec /Синопек/
  • Bank of China /Хятадын банк/
  • China Shenhua Energy Company /Хятад Шенхуа энержи компани/
  • China Life Insurance Company /Хятадын амь даатгалын компани/
  • Bank of Communications /Мэдээлэл харилцааны банк/

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна