Саятан болох зуршлууд

2015 оны 11 сарын 21

Ихэнх саятнууд саятан болж хорвоод төрөөгүй байдаг. Тэднийг баян болоход тусласан хэд хэдэн нийтдэг зуршлууд байдаг байна.

1. Тэд уншдаг

Судлаачдын тогтоосноор саятнуудын 85% нь нэг сарын хугацаанд 2-3 ном уншиж дуусгадаг байна. Тэдгээр номууд нь ихэвчлэн хувь хүний хөгжлийн, эрүүл мэндийн, болон карьераа хэрхэн өсгөх талаар сургамжилсан номууд байдаг байна. Нэг өдөрт дунджаар 30 минут ном унших нь хангалттай аж.

2. Сонирхсон зүйлийнхээ араас явсаар л байдаг

Ихэнх хүмүүс хамаг анхаарлаа ажилдаа зарцуулдаг бол баян хүмүүс сонирхлоо хэзээ ч орхигдуулдаггүй.

3. Шилдэг зөвлөгчтэй байдаг

Судалгаагаар баячуудын 93% нь ямар нэгэн дотны зөвлөгчтэй байсан байна. Тэдгээр нь гэр бүл, багш, хамтран зүтгэгч, аль эсвэл дуртай ном зэрэг нь байжээ.

4. Мөрөөдлөө зорилт болгож чаддаг

Саятан хүн зорилгоо тодорхойлохын тулд, эхлээд мөрөөдлүүдээ жагсаан бичдэг байна. Мөрөөдөл болгоноо яаж биелүүлэх төлөвлөгөөгөө боловсруулснаар илүү амжилтад хүрдэг аж.

5. Хийх ёстой зүйлсээрээ жагсаалт гаргадаг

Тэд хоёр зүйлийг байхад гол хийх ёстойгоо л хийдэг. Тиймээс хийх ёстой зүйлдээ 100% оюун ухаан,  бие махбодоо зориулдаг аж. Саятнуудын нь хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, олон зуршлаа хойш тавиад түүндээ анхаардаг.

6. Орлогын хэд хэдэн эх үүсвэрийг олсон байдаг

Баячуудын ихэнх нь дор хаяж гурван санхүүгийн эх үүсвэртэй байдаг байна.

7. Тэд цаг үрэгчдээс зайгаа барьдаг

Баячуудын 67% нь өдөрт нэг цаг хүрэхгүй хугацаанд телевиз үзэж, интернетээр аялдаг байна.

Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна