О.Магнай бизнестэй юу?

2015 оны 11 сарын 21

Гудамжны тэмцэгчээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болж томорсон ч удалгүй чөлөөлөгдөн ажилгүй болсон О.Магнай нүүрс үнэгүй тарааж, уурхайн эзнээс ч нүнжигтэй загнаж байна. Ирэх оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр хонжоо хийчхэв үү эсвэл намын даргатайгаа тохирчхов уу. Ямартай ч Улаанбаатар хотдоо хамгийн эхэнд тодорсон нэр дэвшигч болж таараад байгаа.

Улаанчулуутын хогийн цэг дээр нэг хэсэг ажиллаж бужигнуулсан тэрээр ойрмогхон Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нүүрс үнэгүй тараасан нь олны анхаарлыг татаад буй юм. О.Магнай нүүрсний уурхайтай юм уу, эсвэл эрхэлдэг бизнестэй юм уу гэж... Гэвч ойр тойрныхны яриагаар бол хувьд нь бизнес алга. Харин АНУ-аас л сар тутам доллар ирдэг бололтой юм. Түүнийгээ сонгуульд нэр дэвших тойрогтоо цацаж үрэн таран хийдэг юм даг уу даа. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэж үг бий. Тэгэхээр ч О.Магнай цацаад байж дээ.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна