Нефтийн олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

2015 оны 11 сарын 21

Иран ойрын 5-6 сарын дотор нефтийн олборлолтоо хоногийн нэг сая баррель болгон нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа тухай РИА «Новости» агентлаг бичлээ.

Энэ тухай Ираны Нефтийн орлогч сайд Амир Хоссейн Заманиния хэлжээ. Энэ шийдвэр нь ОРЕС-ийн тогтоосон хоногийн гурсан сая гэсэн квотыг зөрчихгүй гэнэ.

Үүний өмнө Олон улсын Эрчим хүчний агентлаг Иран нефтийн зах зээлд орж ирсэн нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэхгүй гэлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна