“Диваажин энд байна” модерн балетыг тоглоно

2015 оны 11 сарын 22

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өчигдөр П.И.Чайковский “Франческа да Римини” балетыг тоглосон бол өнөөдөр Х.Виэра "Диваажин энд байна" модерн балетыг тоглох гэж байна.

  • 11.22-ны 17.00 цагаас Х.Виэра "Диваажин энд байна" модерн балет

ДИВААЖИН ЭНД БАЙНА

УДБЭТеатр сүүлийн жилүүдэд олон шинэ, шинэлэг бүтээлээр урын сангаа өргөжүүлсний нэг нь 2014 оны 2-р сард Португалийн балетмейстер Хьюго Виэратай хамтран тавьсан “Диваажин энд байна” орчин үеийн модерн балет юм.

Тоглолтын багагүй хэсэг нь гэрлийн тоглолтоор шийдсэн бөгөөд хөгжмийг балетмейстер өөрөө найруулж, шүлэг, яруу найргаар чимэглэсэн нь өвөрмөц шийдэл болсон юм.

“Диваажин энд байна” модерн балет нь хүн бүхний өөрийн нүдээр харж, гараар барьж чадахгүй, хаа байдаг нь үл мэдэгдэх тэр “диваажин” гэгч чухам хаана байдаг вэ гэдгийг үзэгчдийн сэтгэл дотроос эрэлхийлсэн сэтгэхүйн өвөрмөц бүтээл болсон юм. Яг үнэндээ Диваажин таны хаанаас олж харж мэдрэхийг хүссэн яг тэр газарт, таны сэтгэл дотор байдаг. Тиймээс урлагаас гоо сайхны гайхамшигт мэдрэмжийг авах тэр мөчдөө өөрийнхөө Диваажинг яг тэр цаг мөчид, өөрийнхөө сэтгэл дотроос олж мэдэрч болно.

Диваажин ЭНД ..., Диваажин МОНГОЛД..., Диваажин УДБЭТеатрт байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна