Брюссельд сэжигтнийг хайж байна

2015 оны 11 сарын 22

 

Парисын халдлагын сэжигтэн Салах Абдесламыг Бельгид эрэн сурвалжилж, Брюссель хотноо зэвсэгтэй цагдаа нар эргүүл хийж байна. Болзошгүй халдлагаас сэрэмжлэн Брюссель хотноо баар, ресторанууд эрт хаалгаа барьж, шөнө оройн цагаар гудамж талбай эзгүйрэх болжээ.

 

Бельгийн цагдаа нар сэжигтэн Салах Абдесламыг биедээ  зэвсэг болон тэсрэх бөмбөг бүхий бүстэй явж байгаа хэмээн болгоомжилж байгаа аж. Тагнуулын эх сурвалжуудын мэдээлснээр Салах Абдеслам Брюссель хотноо бүгж, Сири рүү зугтах арга хайж байгаа гэнэ. Түүний ах нарын нэг нь Парист амиа золиосолж, нөгөө нь цагдаа нарт баригдсан юм.

 

Бельгийн цагдаа нар Парисын халдлагад сэжиглэн гурван хүнийг баривчлаад байгаа аж. АНУ-ын элчин сайдын яамнаас Брюссель дэх иргэддээ хандан болзошгүй халдлагаас сэрэмжлэн гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.

 

Парист халдлага үйлдсэн зэвсэгт этгээдүүд Брюссельд байрлан төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн аж. Францын нийслэл Парис хотноо /XI.13/ нэгэн зэрэг олон газарт халдлага гарснаар 130 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж шархтсан юм.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна