"Дудартай акробат” зэрэг үзүүлбэрийг тоглоно

2015 оны 11 сарын 22

Монголын үндэсний цирк амралтын өдрүүдэд тогтмол тоглолт хийдэг болох нь. Тус байгууллагад харьяалагдаж, байранд нь бэлтгэл сургуулилтаа хийдэг хамтлагуудын шилдэг үзүүлбэрийг дээжилсэн “Вүүди, Жесси хоёр гайхамшигт циркээр аялсан нь” тоглолт өнөөдөр 15.00 цагаас болох аж. Энэхүү тоглолтод “IDOL 2015” тэмцээний гран при шагналт Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид “Дудартай акробат”, “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээ толилуулах аж.

Үндэсний циркийн жүжигчдийн тоглолтын тасалбар хүүхэд, том хүн ялгалгүй 6000 төгрөгийн үнэтэй бөгөөд дөрвөөс доош насныхан тасалбар авах шаардлагагүй юм байна. Мөн хамгийн ойр байрлах тухтай суудлаас тоглолт үзэхийг хүсвэл 20 мянган төгрөгийн үнэтэй VIP тасалбар ч байгаа аж.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна