Крым харанхуйд автав

2015 оны 11 сарын 22

 

Украинаас цахилгаан дамжуулах шугамын трансматорт өнгөрсөн шөнө /XI.21/ гэмтэл гарснаас Крымын хойг тэр чигээрээ гэрэл, цахилгаангүй болжээ. Цахилгааны шугамд гарсан гэмтлийн улмаас Крымын хойгийн хоёр сая оршин суугч гэрэл цахилгаангүй болсон байна. Цахилгаан тасарсны дараа Крымын хойгийн албаныхан шуурхай байдал зарлан, эмнэлгүүдийг цахилгаанаар хангах арга хэмжээ авчээ.

 

Киевт засаг солигдсоны дараа Крымын хойг өнгөрсөн оны гуравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар Украинаас салж, ОХУ-д нэгдсэн юм. Гэвч Украины албаныхан Крымын хойгийг эрчим хүчээр үргэлжлүүлэн хангаж иржээ.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна