“Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг буурчээ

2015 оны 11 сарын 22

Xотын захиргаанаас санаачилсан “Хөршийн хяналт” хөтөлбөр хэрэгжих дөрвөн сарын хугацаанд 790 гаруй хөршийн бүлэг байгуулагдан, хороо дүүргийнхээ нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн хүч хамгийн чухал. Үүний жишээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд л гэхэд гэмт хэргийн гаралт 12 хувиар буурсан байна. Цаашид энэ ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд НИХТ-аас нийслэлийн төсөвт тэрбум гаруй төгрөгийн санал ч оруулаад байгаа юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна