Марк Зукерберг эцгийн амралтаа авна

2015 оны 11 сарын 22

 

Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг үндэслэгч, захирал Марк Зукерберг охиноо төрсний дараа хоёр сарын хугацаатай чөлөө авч, “эцгийн амралт”-ын эрхээ эдлэхээ мэдэгдлээ. “Facebook” компани эцэг болсон ажилчдадаа дөрвөн сарын цалинтай амралт олгодог аж. Ажилчид энэ амралтаа жилийн дотор хэзээ ч ашиглаж болох эрхтэй байдаг гэнэ.

 

Марк Зукербергийн эхнэр Прицилла Чан охин хүүхэд тээж байгаа тухай өнгөрсөн долдугаар сард мэдээлсэн юм. Өдгөө 31 настай Марк Зукерберг анхны хүүхдээ өлгийдөн авах бэлтгэлээ базааж эхлээд байгаа нь энэ аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна