118 жилийн дараа цалингийн зөрүү арилна гэв

2015 оны 11 сарын 22

Эмэгтэйчүүдийн авч байгаа цалин хөлсний хэмжээ дөнгөж одоо л эрэгтэйчүүдийн 2006 онд авч байсан хэмжээнд дүйж очиж байна. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү бүрэн арилж үгүй болтол дахиад 118 жил шаардлагатай гэж Дэлхийн эдийн засгийн форум үзэж байна. Дэлхийн эдийн засгийн форумын илтгэлд, улс орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэр тэгш эрх эдэлж, бас ижил үүрэг хариуцлага хүлээж байгааг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн оролцоо, улс төрийн идэвх гэсэн 4 үндсэн үзүүлэлтээр судалсан байна. Ингэж үзэхэд, Скандинавын хойгийн орнууд 10 жилийн өмнөх үеийнхтэйгээ нэгэн адил, хүйсийн ялгаа зөрүүг арилгах чиглэлд хамгийн их ахиц гаргасан дүн гарсан байна. Тухайлбал, нийт 145 улсыг хамарсан энэ судалгаанд Исланд улс 1-д жагсаж, Норвеги, Финланд, Швед улс удаалж байна.

Өнөөдөр дэлхий дээр ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн тоо 10 жилийн өмнөхөөс даруй 250 сая орчмоор нэмэгдээд байгаа юм. Зарим улс оронд их сургуульд сурч байгаа эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй өндөр байгаа. Гэвч энэ байдал нь тэр болгон өндөр мэргэшсэн эсвэл удирдан манлайлах албан тушаалууд дээр эмэгтэйчүүдийн тоо давамгайлах шалтгаан болохгүй байгааг шинжээчид онцолж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна